Дуулал 106:16-30

Дуулал 106:16-30 АБ2013

Хуаранд тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсан. Тэгтэл газар нээгдэн Датаныг залгиж, Абирамын бүлэглэлийг дарсан. Тэдний бүлэглэл дотор гал дүрэлзэж, Галын дөл буруутыг шатаасан. Хоребт тэд тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн. Өөрсдийн алдрыг ингэж тэд Өвс иддэг үхрийн дүрсээр сольж Аврагч Бурханаа тэд мартсан юм. Агуу зүйлсийг Тэрээр харин Египетэд хийсэн байсан юм. Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа. Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан. Тэгтэл тэд тааламжит нутгийг жигшсэн. Үгэнд нь тэд итгэлгүй, Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй. Тиймээс Тэр тэдэнд тангараглаж, Тэднийг зэлүүд цөлд хаян, Үр удмыг нь үндэстнүүдийн дунд унагаж Газар бүрд тэднийг тараах болно гэсэн. Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдийн тахилыг иджээ. Тэд үйлдлээрээ Түүнийг Хилэнд өдөөсөн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн. Тэр үед Финехас босож, Шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд Тахал зогссон.