Дуулал 102:4-11
Дуулал 102:4-11 АБ2013
Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ. Ёолох дуунаас минь болж Яс минь махандаа наалдав. Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би. Сэрүүн хэвтэж Дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болжээ, би. Дайснууд минь намайг өдөржингөө доромжилж, Надад хорссон хүмүүс Миний эсрэг харааж байна. Үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа би хольсон нь Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн. Өдрүүд минь уртассан сүүдэр адил, Өвс шиг гандан хатаж байна, би.