Дуулал 102:1-13

Дуулал 102:1-13 АБ2013

Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч! Миний хашхираан Танд хүрэг. Зовлон шаналлын минь өдөр Нүүрээ надаас бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр Надад даруйхан хариулаач. Учир нь өдрүүд минь утаа болон замхарч Яснууд минь ч цуцал мэт төөнөнө. Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ. Ёолох дуунаас минь болж Яс минь махандаа наалдав. Цөлийн бэгбаатартай ижилсэж, Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би. Сэрүүн хэвтэж Дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болжээ, би. Дайснууд минь намайг өдөржингөө доромжилж, Надад хорссон хүмүүс Миний эсрэг харааж байна. Үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа би хольсон нь Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн. Өдрүүд минь уртассан сүүдэр адил, Өвс шиг гандан хатаж байна, би. Харин ЭЗЭН Та мөнхөд оршино. Нэр тань үеийн үед байх болой. Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг Тогтоосон цаг ирлээ.