Дуулал 10:12-18

Дуулал 10:12-18 АБ2013

ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч! Ядуусыг бүү мартаач. Бурханыг юунд буруут нь харааж, Зүрхэндээ тэрээр “Та буцааж нэхэхгүй” гэдэг вэ? Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ. Буруутан хийгээд ёр мууг үйлдэгчийн гарыг хугалж, Юу ч олохгүй болтлоо Гэм бурууг нь хайн илрүүлээч. ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ. ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч. Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс Дахин давтан сүрдэхгүй болгож Өнчин хийгээд хэлмэгдсэн хүнийг зөвтгөөч.