Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан. Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм. Уулс толгодыг босгохын өмнө, би гарсан юм, Газар дэлхий, тариан талбай хийгээд Ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад, Тэнгэрийг бүтээж, Оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан. Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход, Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд Тэнгист зарлигаа тогтоож байхад, Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм.
Сургаалт үгс 8 унших
Сонсох Сургаалт үгс 8
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Сургаалт үгс 8:22-29
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд