Сургаалт үгс 8:12-16
Сургаалт үгс 8:12-16 АБ2013
Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд Мэдлэг, хянамгай чанарыг олдог. ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг. Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болбоос ухаарал мөн. Хүч нь минийх. Хаад надаар хаанчилдаг. Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог. Захирагчид, язгууртнууд, Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг.