Сургаалт үгс 7:4-10

Сургаалт үгс 7:4-10 АБ2013

Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн! Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун! Садар эм болон үгээрээ зусардах хөндлөнгийн эмээс Энэ л чамайг хамгаална. Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь Үдшийн бүрий болон оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ. Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан бөгөөд зүрх нь зальхай байлаа.