Сургаалт үгс 6:12-19

Сургаалт үгс 6:12-19 АБ2013

Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж, Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана. Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана. Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж, Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана. ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ. Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар, Гэм хортой санааг сэдэгч зүрх, Ёрын мууд яаран гүйгч хөл, Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.