Сургаалт үгс 6:1-5

Сургаалт үгс 6:1-5 АБ2013

Хүү минь, хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж, Гаднын хүнтэй гар барьсан бол Уруулаасаа гарсанд боогджээ, Амаараа хэлсэнд олзлогджээ, Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул Өөрийгөө авар, даруй үйлд Яв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй. Нүд чинь нойронд бүү дийлдэг Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.