Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар Сайн сургамжийг чамд өгөх тул Хууль зааврыг минь бүү орхи Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь Тэр надад сургахдаа: “Үгийг минь зүрхэндээ хадгал Тушаалуудыг минь сахиж чи амьдар. Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март! Мэргэн ухааныг бүү огоор Тэр чамайг хамгаална. Түүнийг хайрла Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл, Тэр чамайг өргөмжилнө Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн.
Сургаалт үгс 4 унших
Сонсох Сургаалт үгс 4
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Сургаалт үгс 4:1-9
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд