Сургаалт үгс 4:1-19

Сургаалт үгс 4:1-19 АБ2013

Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар Сайн сургамжийг чамд өгөх тул Хууль зааврыг минь бүү орхи Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь Тэр надад сургахдаа: “Үгийг минь зүрхэндээ хадгал Тушаалуудыг минь сахиж чи амьдар. Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март! Мэргэн ухааныг бүү огоор Тэр чамайг хамгаална. Түүнийг хайрла Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл, Тэр чамайг өргөмжилнө Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн. Хүү минь, сонс, Хэлж байгааг минь хүлээн ав Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамд мэргэн ухааны замыг заалаа. Би чамайг шулуун жимээр удирдлаа. Алхах үедээ алхаа чинь саатахгүй. Гүйх аваас чи бүдрэхгүй. Сургамжаас зууран барь Алдаж үл болно. Түүнийг хамгаал, Тэр нь амь чинь мөн. Буруутын жимээр бүү яв Мууг үйлдэгчийн замаар бүү алх. Түүнээс зайлсхий Түүн дээгүүр гарах ч хэрэггүй Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр. Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина. Тэд гэм буруугийн талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас ууцгаадаг. Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна. Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.