Сургаалт үгс 30:24-33

Сургаалт үгс 30:24-33 АБ2013

Дэлхий дээр өчүүхэн атлаа мэргэнээс мэргэн дөрвөн зүйл бий. Шоргоолж том амьтан биш ч зуны турш хоол хүнсээ базаана. Дорго хүчтэй амьтан биш ч хад чулуун дунд үүрээ засна. Царцаанд хаан байхгүй ч тэд эрэмбээр жагсан явна. Гүрвэлийг гараар барьж болох ч тэрээр хааны ордонд ч байх. Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу гоёмсог явдаг дөрөв бий. Хэний ч өмнөөс ухардаггүй, Араатны хүчирхэг нь болсон арслан, Ихэмсэг алхлах азарган тахиа, Ухна ба дайчин баатруудтайгаа жагсаж буй хаан болой Өөрийгөө өргөмжилж мунхагласан эсвэл ёр мууг сэдсэн бол Гараа аман дээрээ тавь. Цохисон сүүнээс цөцгий Дэлссэн хамраас цус Тэсрэх уурнаас эвдрэлцэл буй.