Сургаалт үгс 30:1-6

Сургаалт үгс 30:1-6 АБ2013

Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ. Хүн гэхэд би дэндүү мунхаг юм даа, Хүний ухаарал надаас үл олдоно. Мэргэн ухаанд ч эс суралцав, би. Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга. Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү? Бурханы үг бүр тунгаагдсан байдаг Өөрийнх нь дотор хоргодогсдод Тэрээр бамбай Түүний үгэн дээр бүү нэм, Тэгвээс Тэр чамайг илчлэн зэмлэж, чи худалч болох вий.