Сургаалт үгс 3:27-35
Сургаалт үгс 3:27-35 АБ2013
Хийх хүч гарт чинь байх аваас Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Өөрт чинь байх аваас Хөршдөө “Яв, дараа ир Маргааш би өгье” гэж бүү хэл! Хажууд чинь амгалан амьдарч байхад нь Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд! Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд! Хүчирхийлэгч хүнд бүү атаарх! Ямар ч замыг нь бүү сонго! Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил Чигч шударга нэгэнтэй Түүний андлал. Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших. Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа Дарууд нигүүлсэл үзүүлдэг. Мэргэд алдар нэрийг өвлөх атал Мулгуучууд ичгүүрийг овоолох.