Сургаалт үгс 3:13-26
Сургаалт үгс 3:13-26 АБ2013
Мэргэн ухааныг олдог хүн, Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү Орлого нь алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс илүү нандин Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий. Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй. Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж, Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй. Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга Тэгэх аваас ахуй биед чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь. Замаараа чи аюулгүй алхах агаад Хөл чинь бүдрэхгүй. Хажуулах үедээ чи үл айх Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх. Гэнэтийн аймшгаас ч тэр Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай ЭЗЭН чамд эр зориг болж Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална.