Сургаалт үгс 3:1-12
Сургаалт үгс 3:1-12 АБ2013
Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь Амьдралын чинь хоног жилийн урт Амар тайвныг эд л чамд нэмнэ. Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл Бурханы болоод хүмүүсийн нүднээ Таалал хийгээд сайн нэрийг чи олно. Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ. Энэ нь маханд чинь эм, Ясанд чинь шим болно. ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана. ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.