Сургаалт үгс 26:17-23
Сургаалт үгс 26:17-23 АБ2013
Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь Хажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил. Галтай мод, үхлийн сумаар тоглогч галзуу мэт Хөршийгөө гүтгэн мэхэлчихээд “Би тоглосон юм” гэгч байх. Түлээгүйд гал унтарна Хов зөөгчгүйд эвдрэлцэл намжина. Нүүрс цогшиж Мод гал болдог лугаа адил Хэрүүлч хүн хэрүүл өдөөх. Хов яригчийн үгс амтат идээ мэт Ходоодны мухарт ч хүрнэ. Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.