Сургаалт үгс 24

24
1Хорон нэгэнд бүү атаарх
Холбогдохыг бүү хүс
2Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл
Уруулынх нь яриа зовлон болой.
3Мэргэн ухаанаар гэр орон сүндэрлэж
Бодрол ухаанаар тэр чухамдаа тогтдог.
4Мэдлэг нь өрөөнүүдийг чинь
Тааламжит үнэт баялгаар дүүргэнэ.
5Чадалтайгаас мэргэн нь
Хүчтэйгээс ухаантай нь илүү.
6Дайтваас мэргэн удирдамжийг дага.
Зөвлөхүүд арвин аваас ялалт ирнэ.
7Мунхагт мэргэн ухаан нь дэндүү өндөрдөнө.
Тэрээр хэлцэх хаалганы дэргэд амаа эс нээнэ.
8Хорон мууг зорьдог нэгэн
Хорлогч хэмээн зайлшгүй дуудагдана.
9Мунхгийн сэдэл бүр нь нүгэлд
Басамжлагч нь хүмүүсийн жигшил.
10Зовлон шаналангийн цагт сул байх аваас
Хүч тэнхээ чинь сул аж.
11Үхэл уруу туугдах хүмүүсийг
Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг
Буцааж авчрахаас хойш бүү суу.
12“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас
Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү?
Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү?
Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?
13Идээний сайн нь зөгийн бал, ид хүү минь
Тагнайд чинь чихэрлэг нь сархинагаас дусах бал.
14Мэргэн ухаан болбоос сэтгэлд чинь үүнтэй адил билээ.
Хэрэв олох аваас ирээдүйгээ олох агаад
Ингэх аваас найдвар чинь үл тасарюу.
15Буруут чи, зөвтийн байр оронг отож бүү хэвт.
Амьдран суудаг газрыг нь бүү хүчирхийл!
16Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ.
Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.
17Дайсан чинь уналаа гээд бүү баярла.
Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бүү хөөргө!
18Эс тэгвээс ЭЗЭН хараад, үүнийг эс таалах ба
Дайснаас чинь уур хилэнгээ буцааж магад.
19Бурууг үйлдэгчдээс болж бүү уурс,
Ёс бусыг үйлдэгчдэд бүү атаарх.
20Учир нь ёрын мууд ирээдүй үгүй
Ёс бусын дэнлүү бөхнө.
21ЭЗЭНээс эмээгтүн,
хаанаас эмээгтүн, хүү минь,
Эсэргүү нартай бүү нийл.
22Эдний гамшиг гэнэт ирнэ.
Дээрх хоёрын хэнээс нь сүйрэл буусныг хэн мэднэ?
Мэргэдийн үгсийн хэлхээ
23Эдгээр нь ч мэргэдийн үгс юм.
Шүүхдээ тал засах нь сайн зүйл бус.
24“Таны зөв” гэж буруутанг дуудваас хүмүүст зүхэгдэнэ.
Үндэстэндээ зэвүүцэгдэнэ.
25Тийм хүнийг зэмлэгчдэд талархал байх.
Тэдний дээр сайн ерөөл мөн орших.
26Зүйтэй үгсийг хэлэх нь уруул дээр үнсэж буй хэрэг.
27Гаднах ажилаа цэгцэлж,
Талбайд буй юмсаа бэлэн болгож,
дараа нь гэр орноо барь.
28Хөршийнхөө эсрэг шалтгаангүйгээр бүү гэрчил,
Уруулаараа бүү мэхэл.
29“Хийснийг нь би ч мөн түүнд хийх болно,
Үйлийнх нь дагуу хариу хүртээнэ дээ” гэж бүү хэл.
30Залхуу хүний тариан талбай,
Ухвар мөчидийн усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
31Харагтун, бүх газарт нь өргөст бут битүү ургаж,
Халгайгаар гадарга нь дүүрч, чулуун хашаа нь нурсан байлаа.
32Харуутаа л Би үүнийг зүрхэндээ тусгаж, эндээс сургамж авав.
33Жаахан унтаж, жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь#Сур 6:10–11
34Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт,
Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна