Сургаалт үгс 20:1-30
Сургаалт үгс 20:1-30 АБ2013
Дарс нь басамжлагч, сархад нь агсамнагч Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх. Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл. Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл. Хэрүүлд ухасхийх нь мунхаглал. Залхуу нь цагтаа газраа үл хагалах. Ургацын үед олдох юмгүй хоцрох. Хүний зүрхэн дэх зорилгууд гүний ус Ухаан бодролт хүн үүнийг гадагш гаргах. Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч Найдвартай гэчихээр хүн олдох уу? Зөвт хүн гэм зэмгүй явах. Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх Шүүлтийн сэнтийд залрагч хаан Хамаг ёрын мууг харцаараа шигшинэ. Хэн “Би зүрхээ цэвэрлэв Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ? Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний Аль аль нь ЭЗЭНд жигшүүр. Хүүхэд ч үйлдлээрээ, Цэвэр хийгээд зөв шулууныг үйлдэх эсэхээрээ танигдана. Сонсох чих, харах нүдний Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн. Нойронд бүү дурла, эс тэгвээс чи ядуурна Нүдээ нээ, тэгвэл талхаар цадах болно. “Тааруу юм, муу юм” гэсээр хүмүүс худалдан авдаг ч Дараа нь түүгээрээ сайрхах аж. Алт ба эрдэнийн чулуу олон ч Мэдлэгийн уруул болбоос хамгийн үнэт гоёл. Гаднын хүнийг батлан даагчийн дээлийг ав Хөндлөнгийн хүний улмаас түүнийг барьцаал. Хуурмаг замаар олсон талх амттай ч Хайргаар ам нь дүүрнэ, эцэстээ. Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт. Цуу тарааж явагч нууцыг задруулах тул Хагархай амтантай бүү орооцолд. Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх. Эхэнд түргэн олдсон өв залгамжлал Эцэстээ үл ерөөгдөх. “Ёрын муугийн хариуг өгнө дөө, би” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална. Худал туухай ЭЗЭНд жигшил. Хуурмаг дэнс сайн зүйл бус. Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН зааварлах. Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох? “Ариун юм байна” гэж яаруу хэлчихээд Амласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж. Мэргэн хаан буруутнуудыг ялган шигшиж, Мөнөөх хэдийг дугуйгаар бяц дайруулна. Хүний сүнс ЭЗЭНий дэнлүү Хамаг дотрыг нь нягталюу. Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм. Залуусын алдар нь хүч тэнхээ. Өтгөсийн гоёл нь буурал үс. Цохиурын шарх ёрын мууг цэвэрлэх. Зодуур нь хамаг дотрыг цэвэрлэх.