Сургаалт үгс 2:12-22
Сургаалт үгс 2:12-22 АБ2013
Энэ нь чамайг хорон муугийн замаас ч Хоосон гаж яригчаас ч Харанхуйн замаар явах гэж Шулуун харгуйг орхигсдоос ч Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч, Ёрын гажсанд баясагчдаас ч Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно. Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ. Идэр насныхаа ханийг орхиж дээ, энэ эм, Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ Орон гэр нь үхэл уруу хэлбийжээ Одох жим нь Үхэгсдийн орон ажээ. Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэ Тэд амийн харгуйг ахиж эс олно. Иймээс сайн замаар яв Тиймээс зөвтийн харгуйг сахь. Чигч шударга хүмүүс газар дээр амьдарч Гэм зэмгүй нь тэнд үлдмой. Буруутууд газраас таслагдаж Бачит хүмүүс тэндээс арчигдмой.