Сургаалт үгс 19:1-29
Сургаалт үгс 19:1-29 АБ2013
Ядуу атлаа өөлөх гэмгүй явдалтан нь Бачит уруултай мулгуу нэгнээс дээр. Хүн мэдлэггүй байваас сайн бус Хөл яарах аваас зам алдана. Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх атал Мөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх. Баялаг нь баахан найз авчрах. Ядуу нь ямар ч найзгүй хоцрох. Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна. Худалч хүн ч дутааж үл чадна. Ноёдын ивээлийг олон хүн эрдэг. Бэлэг өгөгчид хүн бүр найз. Ядууг ах дүү нь үзэн яддаг бол Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол! Тэднийг дуудавч тэд алга болно. Мэргэн ухааныг олбол сэтгэлээ хайрлах. Ухаан бодролыг сахивал сайныг олох. Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх. Худал хэлдэг хүн мөхөх. Мулгууд тав тух, тансаглал үл зохих. Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч эс нийцэх. Ухаалаг хүн ууранд удаан. Гэмт дайралтыг өнгөрөөх нь түүний алдар суу. Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр. Мулгуу хөвгүүн эцэгтээ хорлол. Яншаа эхнэр үл тасрах дусаал. Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх. Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх. Залхуурал гүн нойрыг авчрах. Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх. Тушаал сахигч аминд. Замаа үл хайхрагч үхэлд. Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй. Найдлага байхад хүүгээ гэсгээ Түүний үхлийг бүү хүс. Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ. Хэрэв түүнийг аварваас чи үүнийгээ дахих буй заа. Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд мэргэн байх. Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго. Хүнд үнэнч зан эрхэм. Худалчаас ядуу нэгэн нь дээр ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь. Үүгээр бялхагч нь амар нойрсож гай хөнөөл эс амсах. Тавганд хүргэсэн гараа залхуу нь Татаж амандаа хүргэхдээ хүртэл залхуурах. Басамжлагчийг саваадваас гэнэн нэгэн хэрсүүд суралцах Ухаантныг зэмлэвээс тэр өөрөө мэдлэгийг олох Эцгээ түрэмгийлж, эхээ туугч хөвгүүн болбоос Гутамшиг ба жигшүүрийг хураана. Хүү минь, сургамж үл сонсвоос мэдлэгийн үгсээс төөрюү. Үл бүтэх гэрч Хууль шүүхийг доромжлох. Буруутын ам ёс бусыг залгих. Басамжлагчдад шийтгэл зэхээстэй. Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.