Сургаалт үгс 14

14
1Мэргэн эмэгтэй гэрээ төвхнүүлэх.
Мунхаг нь гэрээ гардан нураах.
2Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх.
Замаасаа гажигч хүн Түүнийг жигших.
3Мунхагуудын ам нуруун дундуур нь татах саваа.
Мэргэний уруул өөрсдийг нь хамгаалах.
4Шар эс байваас тэжээлийн тэвш хоосон.
Шарын хүч байх аваас орлого арвин.
5Гэрч итгэмжит аваас үл хуурах.
Гэрч хуурамч болбоос худал үгс урсгах.
6Басамжлагч мэргэн ухааныг хайвч эс олох.
Ухаарагч нэгэнд мэдлэг нь хялбар байх.
7Мулгуутай ханилагч нь
Ухаарлын уруулыг эс сонсмуй.
8Хэрсүүгийн мэргэн ухаан нь
замаа ухаарах явдал.
Мулгуугийн мунхаглал нь заль мэх.
9Ялын тахилыг мунхгууд басах.
Бурханы таалалд чигч шударга хүн баясах.#14:9 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
10Зовогч зүрх зовлонгоо мэдэх.
Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.
11Гэм буруутнуудын өргөө нурах.
Чигч шударга хүмүүсийн овоохой дэвжих.
12Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам. #Сур 16:25
13Инээж байвч зүрх хөндүүрлэж болох.
Хөөрөн баясахын эцэс уй гашуу ирж болох.
14Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна.
Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ.
15Гэнэн хүн үг бүхэнд итгэх.
Хэрсүү хүн алхмаа ухаарах.
16Мэргэн нь эмээж, ёрын муугаас зайлсхийх.
Мунхаг нь догширч адгах.
17Цочмог ууртай нь мулгууг үйлдэх.
Баширыг сэдэгч үзэн ядагдах.
18Гэнэнчүүдийн өв мулгуу.
Ухаалгуудын титэм нь мэдлэг.
19Ёрын муу нь сайны өмнө сөгдөх.
Буруутан нь зөвтийн үүдэнд сөхрөх.
20Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх атал
Баян хүнд найз нөхөр олон.
21Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн.
Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай яа.
22Ёрын мууг сэдэгчид
Төөрөлд хүрэх бус уу?
Харин сайныг сэдэгчид
Хайр энэрэл ба үнэнийг олюу.
23Зүтгэл бүхэн ашиг авчрах
Хоосон яриа ядууралд хүргэх.
24Мэргэдийн титэм нь тэдний баялаг.
Мулгуучуудын мунхаглал нь ердөө л мунхаглал.
25Үнэнч гэрч амийг аврах.
Худлыг тургигч нь урвагч.
26ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл.
Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар.
27ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга.
Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.
28Түмэн олон болбоос хааны сүр хүч
Албатгүй ноён мөхөлд.
29Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн.
Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ.
30Махбодын амь нь уужуу зүрх.
Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.
31Ядууг дарлах нь
Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.
Үгээгүйд элэгсэг хандагч нь
Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
32Буруутан муу үйлийнхээ төлөө
хөсөр хаягдах.
Зөвт нэгэн үхсэн ч
хоргодох газар олох.
33Мэргэн ухаан, ухаардаг нэгний
зүрхэнд нутаглах.
Мунхгуудын зүрхнээс тэр эс олдох.
34Үндэстний алдар зөв шударгад.
Ард түмний гутамшиг нүгэлд.
35Хааны таалал мэргэн зарцад.
Түүний хилэн гутамшгийг авчрагчдад.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна