Сургаалт үгс 12:13-19

Сургаалт үгс 12:13-19 АБ2013

Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна. Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна. Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг. Мунхгийн зам нүдэнд нь зөв. Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох. Мунхгууд уураа даруй үзүүлэх. Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх. Үнэнийг яригч нь зөвийг. Хуурамч гэрчлэгч заль мэхийг. Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах. Үнэнч уруул үүрдийг авах. Худалч хэл хормыг л давах.

Сургаалт үгс 12:13-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв