Сургаалт үгс 1:10-15

Сургаалт үгс 1:10-15 АБ2013

Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь, Хэрэв тэд: “Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая. Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно. Олз юугаар орон гэрээ дүүргэх болно. Бидэнтэй хамт шавга хая Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл Хүү минь, тэдний замаар бүү алх, Хөлөө тэдний жимээс татагтун.