Филиппой 4:10-14

Филиппой 4:10-14 АБ2013

Эцэст нь миний төлөө санаа тавих чинь сэргэсэнд би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үзүүлэх боломж нь байсангүй. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. Гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан.

Филиппой 4:10-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв