Филиппой 3:5-10

Филиппой 3:5-10 АБ2013

Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм. Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд