Филиппой 3:17-21

Филиппой 3:17-21 АБ2013

Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажигла. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.