Филемон 1:1-7

Филемон 1:1-7 АБ2013

Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг. Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог. Христийн төлөөх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.