Тооллого 8

8
Долоон дэнлүү
1ЭЗЭН, Мосетэй ярин#Гэт 25:31–40, 37:17–24
2Ааронтай яриад “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” гэж түүнд хэл гэж айлдав. 3Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав. 4Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.
Левичүүдийн үйлчлэл ба зориулалт
5ЭЗЭН, Мосетэй дахин ярьж
6Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч цэвэршүүл. 7Тэднийг цэвэршүүлэхийн тулд чи тэдэнд дараахыг хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бие махбодынхоо хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааж, тэгээд цэвэр болно. 8Тэгээд тэд үхэр сүргийн нэг төлийг, тосонд багсарсан сайн гурилан идээн өргөлийнх нь хамт аваг. Үхэр сүргийн хоёр дахь төлийг чи нүглийн тахилд авагтун. 9Чи левичүүдийг уулзалтын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг цуглуул. 10Чи левичүүдийг ЭЗЭНий өмнө авчирч, Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавиг. 11Левичүүд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхийн тулд Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна. 12Левичүүд бухнуудын толгой дээр гараа тавихад, левичүүдэд эвлэрүүллийг хийхийн тулд чи нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн. 13Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож, тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.
14Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас салгах ба левичүүд Минийх болно. 15Үүний дараа левичүүд уулзалтын майханд үйлчлэл хийхээр орж болно. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөлөөр өргө. 16Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Хэвлийг анх нээгч бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн уугануудын оронд Би тэднийг Өөртөө авсан. 17Учир нь Израилийн хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө ариусгасан болой.#Гэт 13:2 18Харин Би Израилийн хөвгүүдийн бүхий л ууганы оронд левичүүдийг авсан билээ. 19Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа.
20Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн нь бүхэлдээ левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв. 21Левичүүд өөрсдийгөө нүглээс цэвэрлэн, хувцсаа угааж, Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөлөөр өргөв. Аарон тэднийг цэвэршүүлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ. 22Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө уулзалтын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үйлдэв.
23ЭЗЭН, Мосетэй ярин
24Левичүүдийн тухайд хорин тав ба түүнээс дээш насныхан уулзалтын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой. 25Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажилаа зогсоох бөгөөд цаашид ажиллаж болохгүй. 26Харин тэд дүү нартаа уулзалтын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд үүрэгтэй нь холбогдуулан чи ийнхүү үйлдэгтүн гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Video for Тооллого 8