Тооллого 7:36-47
Тооллого 7:36-47 АБ2013
Тав дахь өдөр нь Симеоны хөвгүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл энэ юм. Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Деуелийн хүү Елиасафын өргөл энэ юм.