Тооллого 7:1-29

Тооллого 7:1-29 АБ2013

Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр Израилийн удирдагчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд тахил өргөв. (Тэд овгийн удирдагчид байсан бөгөөд тоолуулсан хүмүүсийг тэргүүлж байлаа). Тэд өөрсдийн тахилыг буюу хоёр удирдагчийн дунд нэг хөсөг тэрэг, хүн тусбүрд нэг үхэр, нийтдээ зургаан хөсөг тэрэг, арван хоёр үхэр зэргийг ЭЗЭНий өмнө авчирч, асарт дөхүүлэв. Тэгтэл ЭЗЭН, Мосетэй ярин — Уулзалтын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс үүнийг хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэж айлдлаа. Мосе тэрэг болон үхрүүдийг авч, левичүүдэд өгөв. Гершоны хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу тэрээр хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байлаа. Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй. Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтаа авчрав. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө өргөлүүдээ барилаа. ЭЗЭН, Мосед —Тахилын ширээний зориулалтад өдөр бүр нэг нэг удирдагч өргөлөө авчраг гэв. Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн нь Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Амминадабын хүү Нахшоны өргөл энэ юм. Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөв. Өргөсөн өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуарын хүү Нетанелын өргөл энэ юм. Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Хелоны хүү Елиабын өргөл энэ юм.

Video for Тооллого 7:1-29