Тооллого 33:37-42

Тооллого 33:37-42 АБ2013

Тэд Кадешаас хөдөлж Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав. ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон, Хор ууланд гарч, Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын нэгэнд тэнд үхсэн билээ. Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа. Канаан нутагт, Негевд амьдарч байсан Канааны Арадын хаан нь Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв. Тэгээд тэд Хор уулаас хөдөлж Залмонад буудаллав. Тэд Залмонагаас хөдөлж Пунонд буудаллав.

Video for Тооллого 33:37-42