Тооллого 20

20
Мерибагийн ус
(Гэт 17:1–7)
1Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зиний цөлд ирж, ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд өөд болж, тэндээ тавигдлаа.
2Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав. 3Ард олон Мосетой маргалдан
—Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой! 4Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав? 5Биднийг энэ ёрын муу газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, бас энд уух ус ч алга гэцгээв. 6Тэгэхэд нь Мосе Аарон нар чуулганы дундаас уулзалтын майхны үүдэнд гарч очин, нүүрээрээ унахад ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.
7ЭЗЭН, Мосед
8Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв.
9ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав. 10Мосе Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулаад тэр тэдэнд
—Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ. 11Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. 12Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа
—Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. 13Энэ ус нь Мерибагийн#20:13 Мериба: евр. “гонгинон гомдоллосон” гэсэн утгатай. ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй тэрсэлдэж, Тэр тэдэнд үүгээр Өөрийн ариуныг нотолсон юм.
Едомоор дамжихыг зөвшөөрсөнгүй
14Дараа нь Мосе Едомын хаан уруу Кадешаас элч нарыг илгээж
—Таны дүү Израиль ийн хэлж байна. “Бидэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг та мэднэ. 15Бидний эцэг өвгөд Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар амьдран суусан бөгөөд египетчүүд бидэнд болон эцэг өвгөдөд маань муугаар хандаж байсан. 16Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна. 17Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй, худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замаар л#20:17 эсвэл гол замаар явах болно” гэв.
18Гэвч Едом түүнд
—Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэй гарах болно гэв. 19Израилийн хөвгүүд түүнд
—Бид их замаар л явах болно. Хэрэв би болон мал амьтад маань танай уснаас уух аваас бид үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ. 20Гэвч Едом
—Чи дамжин өнгөрч болохгүй гэж хариулаад, их хүч, хатуу нударгаар тэдний эсрэг хөдлөв. 21Тийнхүү Едом нутаг дэвсгэрээрээ Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэн холдов.
Аарон өөд болов
22Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Кадешаас хөдлөн Хор ууланд хүрэв. 23ЭЗЭН, Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе Аарон нартай ярин
24Та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт Аарон орохгүй. Харин өөрийн ард олон уруу аваачигдах болно. 25Аарон болон түүний хүү Елеазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун. 26Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно гэв. 27Мосе, ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд даяар хотол түмний нүдний өмнө Хор ууланд гарав. 28Аароны хувцсыг Мосе тайлан авч хүү Елеазарт нь өмсгөв. Аарон тэнд уулын орой дээр үхжээ. Дараа нь Мосе Елеазар нар уулнаас буув.#Гэт 29:29; Тоо 33:38; Дх 10:6 29Даяар хотол түмэн Аароны үхсэнийг хараад Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоног уйлалдав.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү