Тооллого 2

2
Хуарагнах ба хөдлөх дараалал
1ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин
2Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, эцгүүдийнхээ бүлийн тэмдгүүдийн дэргэд буудаллах ёстой. Тэд уулзалтын майхан тийш харан хүрээлж буудаллах ёстой. 3Зүүн талд буюу наран мандах зүгт Иудагийн хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр буудаллана. Иудагийн хөвгүүдийн удирдагч Амминадабын хүү Нахшон бөгөөд 4түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу болой. 5Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байна. Иссахарын хөвгүүдийн удирдагч Зуарын хүү Нетанел бөгөөд 6түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу болой. 7Дараа нь Зебулуны овог байна. Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб бөгөөд 8түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу болой. 9Иудагийн хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.
10Өмнөд талд нь Реубений хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Реубений хөвгүүдийн удирдагч Шедеурын хүү Елизур бөгөөд 11мөн түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу болой. 12Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байна. Симеоны хөвгүүдийн удирдагч Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд 13түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу болой. 14Дараа нь Гадын овог байна. Гадын хөвгүүдийн удирдагч Деуелийн хүү Елиасаф бөгөөд 15түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь болой. 16Реубений хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой.
17Хуарангуудын гол дунд нь уулзалтын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байранд, тугийнхаа дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой.
18Баруун талд нь Ефраимын хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Ефраимын хөвгүүдийн удирдагч Аммихудын хүү Елишама бөгөөд 19түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин мянга таван зуу болой. 20Дэргэд нь Манассегийн овог байна. Манассегийн хөвгүүдийн удирдагч Педахзурын хүү Гамалиел бөгөөд 21түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу болой. 22Дараа нь Бениамины овог байна. Бениамины хөвгүүдийн удирдагч Гидеоны хүү Абидан бөгөөд 23түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу болой. 24Ефраимын хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.
25Хойд талд нь Даны хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Даны хөвгүүдийн удирдагч Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд 26түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу болой. 27Дэргэд нь буудаллагсад Ашерын овог байна. Ашерын хөвгүүдийн удирдагч Охраны хүү Пагиел бөгөөд 28түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу болой. 29Дараа нь Нафталийн овог байна. Нафталийн хөвгүүдийн удирдагч Енаны хүү Ахира бөгөөд 30түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу болой. 31Даны хуарангийн тоолуулсан эрчүүд зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд тугаа барин сүүлд хөдлөх ёстой гэж айлдав.
32Эд Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлийн дагуу тоолуулсан эрчүүд болой. Хуарангуудад дайчдын бүлэглэлээрээ тоолуулсан эрчүүд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв. 33Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор левичүүд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй.
34Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд үйлдэж, өөр өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, эцгүүдийнхээ бүлийн дагуу хөдлөн нүүж байв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Тооллого 2-д зориулсан видео