Тооллого 10:1-10

Тооллого 10:1-10 АБ2013

ЭЗЭН, Мосетэй цааш нь ярин — Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Хотол түмнийг дуудан цуглуулахад болон хуаранг аялуулан нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой. Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой. Харин нэгийг нь үлээхэд Израилийн удирдагчид буюу овгуудын тэргүүнүүд чиний өмнө цуглах ажгуу. Чамайг түгшүүрийн дохио үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой. Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг аялуулан нүүлгэхийн тулд түгшүүрийн дохио үлээх ажгуу. Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр бүрээ үлээгтүн. Аароны тахилч хөвгүүд бүрээг үлээх бөгөөд эдгээр нь хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх болтугай. Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно. Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.