Тооллого 1:48-53

Тооллого 1:48-53 АБ2013

Учир нь ЭЗЭН, Мосед — Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний нийлбэр тоог бүү ав. Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг. Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. Израилийн хөвгүүд, хүн бүр хуарангийнхаа дэргэд, тугийнхаа доор дайчдын бүлэглэлээрээ буудаллах ёстой. Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна