Нехемиа 7:70-72

Нехемиа 7:70-72 АБ2013

Эцгийн бүлийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгчээ. Эцгийн бүлийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн маанэ өгөв. Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн маанэ ба жаран долоон тахилчийн хувцас байв.