Нехемиа 6:3-9

Нехемиа 6:3-9 АБ2013

Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв. Тэд надад ийм утгатай захидал дөрвөн удаа илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л утгатай хариугаа өгөв. Тэгэхэд Санбаллат ийм утгыг тав дахь удаа өөрийн зарцаар илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв. Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд тэрслэн босохоор төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гешем ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллээр бол чи тэдний хаан болох гэнэ. Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» гэж зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд дуулдана. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдье” гэжээ. Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж байгаа шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ. Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” гэж бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, гарыг минь тэнхрүүлээч Бурхан минь ээ.

Нехемиа 6:3-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв