Нехемиа 6:1-4

Нехемиа 6:1-4 АБ2013

Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бусад дайснуудад маань мэдээлэхэд (Харин тэр үед би гулдан хаалгануудад самбаруудыг нь хараахан байрлуулаагүй байсан.) Санбаллат, Гешем нар надад захидал илгээн —Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд намайг хорлох санаатай байв. Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв. Тэд надад ийм утгатай захидал дөрвөн удаа илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л утгатай хариугаа өгөв.