Нехемиа 4

4
Дайсагнасан хуйвалдаан
1Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. 2Тэр ах дүүсийнхээ болон Самарийн тэргүүнүүдийн өмнө
—Энэ дорой иудейчүүд юу хийж байгааг хараач? Сэргээн босгох гээд байгаа юм уу? Тэд тахил өргөх нь ээ? Тэд өдрийн дотор үүнийгээ дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан тууринаас чулуунуудыг дахин сэргээж чадна гэж үү? гэв. 3Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр
—Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна гэж хэлэв.
4Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. 5Барилгачдыг шантруулсан тэдний хилэнцийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. 6Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв. 7Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхий нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод ихэд уурсав. 8Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдлаа. 9Гэвч бид Бурхандаа залбирсан ба тэднийг өдөр, шөнөгүй харуулдах харуул бас гаргав. 10Харин иудачууд
—Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.
Нуранги ч их байна.
Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь
гэж ярьцгаав.
11Дайснууд маань
—Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэцгээв. 12Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд хүртэл ирцгээж
—Та нарын эсрэг зүг бүрээс тэд довтолно гэж бидэнд арвантаа хэлэхэд#4:12 ЭНО-д бидний эсрэг дайсны төлөвлөгөө байгааг хэлэхэд, Еврейд нь энэ тодорхой бус. 13би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов. 14Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан
—Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв. 15Тэдний төлөвлөгөө бидэнд ил болж, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань мэдсэн үеэс бид бүгд хэрэм уруу, хүн бүр ажилдаа буцав. 16Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв. 17Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж ажилаа хийж байв. 18Барилгачдын хувьд, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явсан ба бүрээчин миний хажууд зогсож байв. 19Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст
—Ажил үлэмж их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биенээсээ алслагдсан байна. 20Та нар хаа нэгтээ бүрээн дуу сонсвол ийшээ бидэн уруу цугларцгаа. Бурхан маань бидний төлөө тулалдана гэв. 21Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, нөгөө нь үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллаж байв. 22Тэр үед би бас хүмүүст
—Хүн бүр зарцтайгаа Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидэнд шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв. 23Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, зарц нар минь ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ ташаанаасаа салгасангүй.#4:23 эсвэл гараасаа салгасангүй Еврейд нь энэ тодорхой бус.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү