Нехемиа 3:1-12
Нехемиа 3:1-12 АБ2013
Тэгээд тэргүүн тахилч Елиашиб ах дүү тахилчдынхаа хамт босон, Хонины гулдан хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалганы самбаруудыг нь тогтоов. Тэд Зуутын цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын цамхгийг ариусгав. Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний цаана Имрийн хүү Заккур барьж байв. Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Мешезабелын хүү, Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоачууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг дэмжсэнгүй. Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв. Түүний хажууд алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүнтэй зэрэгцэн сүрчиг хийгчдийн нэг Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн хана хүртэл сэргээн босгов. Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухны цамхгийг засав. Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв.