Нахум 3:18-19

Нахум 3:18-19 АБ2013

Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, Язгууртнууд чинь хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан агаад Тэднийг цуглуулан авчрах хэн ч алга. Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд Чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?