Нахум 2

2
Нүгэлт хотын сүйрэл
1Цайзаа хамгаал, замыг ажигла.
Ууцаа бэхэлж, бүх хүчээ хураа.
2Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,
Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч,
ЭЗЭН Иаковын сүр хүчийг
Израилийн сүр хүчийг ч бас
сэргээх болно.
3Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,
Дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.
Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөр
Тэрэгнүүд нь хэтний оч шиг улалзаж.
Тэдний хүлгүүд дүүхэлзмүй.
4Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,
Тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.
Тэдний дүр төрх нь бамбар мэт,
Тэд цахилах гялбаанууд мэт
Цааш нааш цахилж байна.
5Тэр өөрийнхөө сурвалжтануудыг санадаг.
Тэд алхаан дундаа бүдэрч,
Хана хэрэм уруу нь яарцгаан,
Бүслэлтийн хаалт босгоно.
6Голуудын гулдан хаалганууд нээгдэж
Ордон сүйрчээ.
7Бүх юм шийдэгдсэн.
Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.
Түүний шивэгчингүүд цээжээ дэлдэж,
Тагтаа дуугарах мэт ёолно.
8Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид
Усан цөөрөм мэт байсан боловч
Одоо тэд зугтаж байна.
“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.
9Мөнгийг олзол, алтыг олзол.
Төрөл бүрийн эрдэнийн зүйлсийн бялхалд
Хэмжээ хязгаар гэж ер алга.
10Сүйрэл, хоосрол бас хоосрол!
Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна.
Өвчин бүх биеэр тархаж
Бүх нүүр зэвхий цайжээ.
11Тэнд арслангуудын нүх,
Залуу арслангуудын хооллох газар байсан.
Тэнд эрслэн ба арслан бас
Арслангийн гүег мярааж,
Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.
12Арслан гүегүүддээ хангалттай ихийг урж тасчин
Эрслэнгүүддээ ихийг алж,
Агуйнуудаа олзоор,
Нүхнүүдээ сэг зэмээр дүүргэжээ.
13“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд тэрэгнүүдийг чинь шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас тасалж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй.”

Одоогоор Сонгогдсон:

Нахум 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү