Марк 7:24-30

Марк 7:24-30 АБ2013

Тэр тэндээс босож, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй даруй Түүний тухай сонсоод, ирж Есүсийн хөлд унав. Тэр эмэгтэй сирофоеник гаралтай грек байсан бөгөөд охиноосоо чөтгөрийг нь зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түүнд —Эхлээд хүүхдүүдээ цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч нохдод хаях нь сайн биш гэхэд тэр эмэгтэй Түүнд —Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход ч хүүхдүүдийн үйрүүлснийг иддэг шүү дээ гэж хариулав. Есүс түүнд —Үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. Гэртээ очоод, хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг нь тэр үзэв.

Марк 7:24-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв