Марк 6:7-13

Марк 6:7-13 АБ2013

Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд тушаан —Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав. Харин шаахайгаа өмс, —Цамц давхарлаж бүү өмс гээд Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ.