Марк 6:30-44

Марк 6:30-44 АБ2013

Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. Тэр тэдэнд —Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) Тэд тусдаа байхаар зэлүүд газар уруу завиар явав. Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүрээс тийш явган гүйсээр тэднээс урьтаж ирэв. Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. Цаг хэдийнээ орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнээ оройтжээ. Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон, сууринд очиж, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. Гэтэл Есүс хариуд нь —Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд —Бид явж, хоёр зуун денараар талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд Есүс тэдэнд —Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд —Тав бас хоёр загас байна гэв. Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм.

Марк 6:30-44 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв