Марк 6:1-6
Марк 6:1-6 АБ2013
Есүс тэндээс явж, нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдаж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж —Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав. Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд Тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа.