Марк 5:25-28
Марк 5:25-28 АБ2013
Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв. Учир нь тэр —Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.