Марк 3:32-35

Марк 3:32-35 АБ2013

Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд Тэр тэдэнд хариулан —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.