Марк 3:28-35

Марк 3:28-35 АБ2013

Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм. Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд Тэр тэдэнд хариулан —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.